Тайвань нь өндөр өндөр уул сүндэрлэсэн нэгэн алдартай "Өндөр уулан арал" билээ. 3000 метрээс дээш өндөртэй уулс газар сайгүй байх ба бараг 4000 метрийн өндөртэй "Ү Шань" уул нь зүүн хойд азийн хамгийн өндөр оргил нь юм. Газарзүйн байрлалын таатай нөхцөлтэй Тайваньд тоо томшгүй содон сонин бүтэц бүхий байгалийн тогтоц их бий. Өндөр уулнаас гадна, гайхалтай далайн эргийн бүтэцтэй. Хойд талаасаа эхлэн өвөрмөц сонин тогтоц бүхий Зүүн хойд далайн эрэг болон "Илан"-ын эргийн байгалийн үзэсгэлэнт газар, хойд далайн "Хомьсим бодисадьва" уул нь улсын байгалийн үзэсгэлэнт газар юм.Түүний эргэн тойронд үзэмж төгөлдөр уул ус, гүн хөх тэнгэр, их адаггүй далайн үзэмж нь үнэхээр гайхалтай. Өнгө үзэмж нь төгс зүүн хэсгийн далан эрэг хэсгийн үзэсгэлэнт газар болон "Hua Dong Zongsu" улсын байгалийн үзэмжит газрын ногоон тал нь үнэхээр хүмүүсийн сэтгэлийг баясгаж, бишрэлийг төрүүлмээр.
Өмнө зүгийг зорьвол нарны туяа нь хурц, өмнө орны өнгө байдал бүхий "Ханьгарьдийн булан", уул дагасан өтгөн ой зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт, Тайваний эрвээхэйний ертөнцийг та сонирхон үзэж болно. Гайхамшигт үлгэр домгийн эзэн "Алишан" уул,түүний үүлтэй наадан ургаж гарах нарыг харахад нэгэн биений зовлон хөнгөрөх шиг болдог. "Riyuetan"-ий нууранд тусах уулсын үзэмж, өндөр ууланд халин нисэх бүргэд шувуу, жимсний Ли Шан, Буддагийн "Арслан толгой" уул зэргийг харвал Тайваний өөр хоорондоо адилгүй үзэсгэлэнт байдлыг мэдрэх болно.

"Penghu" нь 54 жижиг арлуудаас тогтсон Тайваний хоолойд байрлах газрын хэлбэр нь хавтгай, одод мичид түгсэн Тайваний арлуудаас хамгийн үзэсгэлэнтэйд тооцогдох газар юм. "Мазу" үндэстэн, уламжлалт Мин үндэстний чулуун байр, далайн давалгаанд цохигдсон эрэг зэрэг байгалаас тогтсон тухайн газрын үндэсний соёлын онцлог, үзэсгэлэнгээрээ хүний толгойг эргүүлэм сайхан. Хар нүүртэй хотон шувуу, давс, нарны хурц цацраг, гүн цэнхэр далайн гэсэн 4 гайхамшигтай үзвэртэй байгалийн үзэсгэлэнт бүс нутаг юм.Zengwen, Wushan tou,Baihe,Jianshan pi, Lutou pi цөөрөмүүдээс гадна, хөх саарал чулуулаг бүхий өвсөн уул, "хээ шаагүй соёл"-ын баяр, "Lian Zilin" халуун рашаан болон олон төрлийн нутгийн онцлог бүтээгдэхүүнтэй "Xi Laya" улсын тусгай бүс нь аялал жуучлалын яамны 13 дахь "Улсын онцгой бүс" юм байна.

Тайвань нь байгалийн үзэсгэлэнт газрын үзвэрээр баялаг бөгөөд одоогоор улсын тусгай хамгаалалт бүхий 7 цэцэрлэгийг нэрлээд байна. Үүнд: Тайбэй хотын галт уулан "Yang mingshan "; Xinzhu, Miaoli-гийн нутгийг дайрч өнгөрөх Тайваний өвөрмөц "Ying Hua gou wengui " загастай "Xue Lu"; зүүн хэсгийн Hualian сумын нутаг дэвсгэрт орших үүлэнд шүргэж тэнгэр багандсан уул нуруудын гайхамшиг "Tai Lu Ge"; нутгийн дунд хэсэгт орших "Yu Shan"; нарны цацрагаараа алдартай хамшийн өмнөд хэсэг болох "Ken Ding", дайны эд зүйлсийн соёлоороо нэрд гарсан "Jinmen" болон шүр болон хясааны орон болох цагаан элст"Dong Sha Huanjiao" улсын цэцэрлэгүүд юм. Эдгээр улсын тусгай хамгаалалт бүхий 7 цэцэрлэг нь зөвхөн үзэмж төгөлдөр болоод зогсохгүй өөртөө экологийн асар их нөөцийг хадгалан байгаа юм.

Эдгээрээс гадна Тайбэй хотын Улсын "эртний хааны ордон музуй" нь жуулчдын зайлшгүй очих газар бөгөөд 5000 жилийн тэртээх соёл, эд өлгийн зүйлсийг өөртөө хадгалан байгаа баялаг их үзмэртээрээ жуулчдыг "амыг нь ангайлгаж" өөрийн эрхгүй Хятадын соёлын гайхамшгийг мэдэрүүлдэг юм. Тайвань бол үнэхээр гайхалтай газар билээ.
 
Эх сурвалж :
http://taiwan.net.tw/m1.aspx?sNo=0000103

旅遊景點:
台灣全島旅遊景點介紹、週邊交通、旅遊住宿等相關資訊,請參考以下網站:
тайванийн зам харилцаа аялал жуулчлалын газар
Өсвөр залуу үеийнхэний аялал жуулчлал
Тайваний аялал жуулчлалын нийгэмлэг
Тайпэй аялал жуулчлалын сайт
Тайванаар аялах
Тайваний үзэсгэлэнт газар
Үүргэвчтэй аялал
амттан
зочид буудал
Тайваний үзэсгэлэнт байгаль
Тайванийг танин мэдэх аялал
Тайваньд ирж очих тухай
 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw