Виз
2003оны 2 сарын 17 нд Монгол улс өөрийн төлөөлөгчийн газраа Тайваньд байгуулсан.Тайваньд суух Монгол улсын худалдааны төлөөлөгчийн газрын хаяг: "International Trade centre" 11Floor,# 1112 , Keelung Rd, Sec.1, Taipei City, tel: 02-27229740
Та Монгол явах гэж байгаа бол эхлээд Монгол улсруу нэвтрэх виз авах хэрэгтэй.Бүрдүүлэх зүйлд: гадаад паспорт, анкет, урилга, 1ш 2 инчийн хэмжээтэй цээж зураг, визний төлбөр 40 ам.доллар . Ажлын 3 хоногт виз гарна.Материал авах өгөх өдрүүд: Даваа-Баасан гаригт өглөө 9:00-12:00, үдээс хойш 14:00-17:00.
Урилга дээр Монгол улсад зорчих зориго тодорхой байхаас гадна виз хүсэгчийн нэр латин үсгээр, паспортын дугаар, паспортын хүчинтэй хугацаа болон төрсөн он сар өдөр зэргийг тодорхой бичсэн байх шаардлагатай.Урилгыг Монгол улсын урилга явуулах эрх бүхий газар болон жуулчны компаниас авч болно. ( жуулчны компаниуд үйлчигээний хөлс 1000NT$-ийн төлбөр авдаг.)
Визний хугацааг зорчигчийн Монгол улсад байх хугацаанаас хамаарах ч ихэнх тохиолдолд уртдаа нэг сарын хугацаатай, нэг удаагийн орох гарах виз олгодог ба энэ визний хугацааг сунгах боломжгүй байдаг.Зорчигч монголоос гарахын өмнө мэдүүлэх хуудас бөглөж, онгоцны буудлын татвар 12500 төгрөг буюу ойролцоогоор 11 ам.доллар төлдөг.
Монгол улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн газрын зөвшөөрлийн бичиггүйгээр ном, диск, эртний эдлэл болон үр тариа, шувуу, зэрлэг амьтан, гэрийн тэжээвэр амьтан, амьтны арьс зэргийг хилээр оруулах болон гаргахыг хориглоно.
Аялал жуулчлалын хамгийн тохиромжтой үе: жил бүрийн 5 сараас 9 сарын сүүл хүртэл.
Хувцас
Та аль ч улиралд аялахаар очсон гэсэн зузаан хувцас авч явах хэрэгтэй учир нь дулааны улиралд ч өглөө оройдоо сэрүүхэн байдаг.Хавар зунаас бусад улиралд тал нутаг жавартай хүйтэн агаартайг байдгаараа онцлогтой.
Хоол хүнс
Монгол бол тал нутгийн нүүдэлчин соёлтой ард түмэн бөгөөд сүү цагаан идээ болон мах нь уламжлалт хоол хүнс нь билээ.Гэвч газар зүйн байрлал болон түүхийн нэгэн үе ОХУ –тай холбоотой байснаар будаа болон гурил ногоог хүнсэндээ хэрэглэх болжээ.Хонины мах бууз, хуушуур, айраг зэрэг үндэсний хоолтой.Монголчууд водка, виски, вино уух дуртай ч ..................
Байр сууц
Монгол гэр бол монголчуудын амьдарч ирсэн сууц бөгөөд товчхондоо монгол гэр нь эвхэгддэг модон ханыг эсгийгээр бүрж бүтээгээд, олсоор ороон чангалж бариад гадна талыг нь цагаан даавуугаар бүрнэ.. Монгол гэр нь угсарахад хялбар архитектурын онцгой шийдэлтэй, агаарын солицоо маш сайн явагддаг гэх мэтээрээ ихээхэн сонирхол татдаг. Жуулчид ихэнхдээ зуны улиралд очдог тул гэрт хонох, малчдын амьдралыг биеэрээ үзэх боломжтой. Харин хотын хүмүүс бусад газрын хотыг соёлтой адил тохилог дулаан орон сууцанд амьдардаг. Сүүлийн үед барилга байгууламж маш хурдтай хөгжиж байрны үнэ нэмэгдсээр байна.
Зам харилцаа
Морин болон тэмээн тэрэг нь уламжлалт, эрт дээр үеийн монголчуудын унаа хөсөг байлаа. Монгол морины бие жижиг, дасан зохихцох чадвар өндөр, тэвчээртэй зэрэг онцлогтой,харин монгол тэмээ 2 бөхтэй бие нь лагс том, цангах болох хүйтэнд тэвчээртэй, ачлага сайн даадаг, урт замд цуцдаггүй.Тайваний жуулчид та бүгдийг морь, тэмээ унаж нүүдэлчний соёлыг мэдрэн хэсэгхэн зуурч уудам тал нутагт огтхон ч "түгжрэлгүй " замд явах ямар байдгийг очиж үзээрэй гэмээр байна.
Баяр
Монгол явахаасаа өмнө та түүх судлаж үзээрэй. 2006 онд Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойг (Чингис хааны байгуулсан их монгол улс 1206 он) тохиолдуулан монгол улсын засгийн газар гадаадын жуулчидыг урин дуудсан маш их хэмжээний суртчилгааг хийж байсан. Мөн энэ үеэр монгол улсын том баярын нэг Наадам 7 сарын 11-13-ны хооронд болсон. Энэ баяраар үндэсний гурван наадам болох морь уралдаан, сур харваа, бөх барилдана. Энэхүү баяр нь гадаадын жуулчдын хамгийн их сонирхдог баяр юм.
Морь унах
Хэрэв та Монголд аялахаар очсон бол танд морь унах тохиол таарах нь мэдээж. Морь болон тэмээ унахдаа сандаал, углааш өмсөж болохгүй. Эмэгтэйчүүд болж өгвөл богино юпка битгий өмсөөрэй.
Хил гааль
Хилээр үлэг гүрвэлийн чулуужсан яс авч гарч болохгүй энэ бол хуулийн заалтыг зөрчсөн асуудал болно.
Нислэгийн тухайд
1. Монгол Тайваний хоорондын нислэгийн тухай:
Сөүлээр дамжих: Тайпэйгээс "Hua hang", "Zhang rong ","Tai hang", "Guotai" "Han hang" "Han ya hang" зэрэг нислэгийн компаниуд Сөүлрүү тогтмол нийслэг үйлддэг бөгөөд Сөүлээс "Korean air" ,"МИАТ"-ийн онгоцоор Улаанбаатарт очино.
Токиогоор дамжих: Зуны улиралд "МИАТ" Токио УБ хооронд нислэгтэй байдаг.
Бээжингээр дамжих "МИАТ" болон "Чайна аэр " УБ –Бээжингийн хооронд байнгын нислэгтэй .
2. 蒙古境內:
Та Монгол улсын "Чингис хаан олон улсын нисэх буудал" дээр бууна, та хэл нэвтрэлцэхгүй, газар мэдэхгүй учир хүнээр заавал тосуулаарай. Онгоцны буудлаас хотын төвийн зочид буудал ортол унааны зардал дундажаар 10-15 ам.доллар болно. Хотыг төв ортол ойролцоогоор 20 минут явна. Жуулчид ихэндээ таксигаар үйлчүүлэх ба 1км-т 300 төгрөг байдаг ба шөнийн цагаар болон амралтын өдрүүдэд нэмэгдэл тарифаар үйлчлүүлнэ.Шар таски буюу "Сити такси" 250 төгрөгөөс эхлэх ба км бүрт 250 төгрөг байна, өөр хэлбэл та 4 км зам явбал 1000 төгрөг төлнө.
Хөдөө Монгол айлд зочилбол та юу анхаарах ёстой вэ:
Айл бүр нохойтой байдаг түүнээс гадна монгол нохой их хурц догшин ааштай тул заавал гэрийн эзэнтэй хамт гэрлүү нь ороорой.
Монгол гэрийн босго их чухалд тооцогддог тул босгон дээр хэрхэвч гишгэж болохгүй.
Монгол гэрийн хаалга харьцангуй жижиг намхан байдаг тул орж гарахдаа толгойгоо цохихоос болгоомжлоорой.Хэрэв та мөргөвөл аргал авч гал руу хийдэг заншилтай.
Монгол айлд зочилохдоо та хэрхэвч хоёр баганаы голоор явж болохгүйгээс гадна, ороод зүүн гар талд сууна, харин хоймор бол гэрийн эзний суудал байдаг.Баруун гар талын байрлал бол гэрийн эздийн хэсэг юм.
Монгол гэрт хөлөө галруу болон бурхан тахилруу жийн сууж болохгүй энэ нь маш соёлгүй бүдүүлэг үйлдэлд тооцогдоно.
Жаахан хүүхдийн дух толгой нь маш чухал хэсэг бөгөөд тухайн хүний эрдэм мэдлэг эрүүл мэндийг бэлэгддэг учир хэрхэвч хүрч болохгүй.
Гэрийн эзэн танд архи баривал марталгүй хоёр гараа тосч аваарай түүнээс гадна уухаасаа өмнө долоовор хуруугаа архинд дүрж, гурван удаа сөгнөх хэрэгтэй энэ ньтэнгэр, газар, өвөг дээдэс болон мөн тухайн айлд үзүүлж байгаа хүндэтгэл юм.
Зуухны хэсэг бол Монголчуудын хамгийн хүндэтгэлтэй хэсэг учраас түүнрүү шүлсээ хаях, хог хийх, алхаж гарах зэрэг нь хориотой.
Бусад анхаарвал зохих зүйлс:
Үхэр болон хонины мах бол таны өдөр тутмын хоолонд байх учир та ирэхээсээ өмнө сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Монголын хөтөчийн хятад хэлний түвшин тийм ч сайнгүй учир та марталгүй өмнө нь жаахан судалгаа хийж ном уншсан байвал танд ойлгоход хялбар болно.
Нийслэл Улаанбаатарт жуулчны улирал буюу 7-9 сарын хооронд хулгайч нар ихтэй тул биедээ авч явж буй эд зүйлсээ ил гаргахгүй мөн анхаарал сэрэмжтэй явах хэрэгтэй, тэр дундаа хүн ихтэй газар ногооны зах гэх мэтийн газар илүү анхааралтай байхад илүүдэхгүй. Мөн харанхуй болсон цагт ганцаараа гадагшаа гарах нь осолтой.
Монгол нь техникийн хувьд хөгжил нь хоцрогдсон учир цаг агаар, тээврийн хэрэгслийн эвдрэл зэрэг зүйлээс хөтөлбөрт өөрчлөлт гарвал та тайванаар хүлээж аван өөрийн жуулчны компаний төлөвлөгөөний дагуу аялалаа үргэлжлүүлээрэй.
Бичиг баримт пасспортаа гээсэн тохиолдолд хэрхэн эх орондоо буцаж ирэх вэ:
Манай улсын хууль дүрмийн дагуу хэрэв Монгол улсад паспортоо хаясан тохиолдолд эхлээд цагдаагийн газар бүртгүүлж, дараа нь төлөөлөгчийн газраасаа хилээр нэвтрэх түр үнэмлэх авна, дараа нь гадаад харьяатын албанд хүсэлт гаргаж гарах виз (тусгай тогтсон тарифтай)авсны дараа онгоцны буудалд холбогдох бүртгэлийг хийлгэнэ.Монгол улсад суугаа Тайваний төлөөлөгчийн газар танд тусламж үзүүлэх болно.
Монгол улсад суугаа Тайваны худалдааны төлөөлөгийн газар/ Монголд суугаа төлөөлөгч3
Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar
3 Fl., Arts Bogd Trade Center Chingeltei District Ulaanbaatar, Mongolia
電話:(976-11) 328705, 322735
傳真:(976-11) 328684, 322916
E-mail:mng@mofa.gov.tw
Бичиг баримт өгөх цагийн хуваарь. Даваа-Баасан :09:00-17:00
Жич:
яаралтай ториолдолоос (авто осол, дээрэм, амь настай холбоотой) бусад нөхцөлд доорх дугаарлуу битгий залгаарай харин та ажлын цагаар оффис дээр биеэрээ ирнэ үү.
Tel:(976) 9909-1213

Эх сурвалж:
http://findertour.myweb.hinet.net/mongolian/
http://www.travelrich.com.tw/members/eggstravel/article.aspx?Article_ID=13286&CheckID=237bd23d-ace2-4c33-919f-fc31b513b18d
 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw