виз
Тайваний виз хүсэгч дараах дөрвөн зорилгын дагуу Тайваний хилээр нэвтрэх эрхтэй :
Жуулчлалын виз: энэ нь богино хугацааны виз бөгөөд хүчинтэй хугацаа 180 хоног
Оршин суух виз: энэ нь удаан хугацааны визийн төрөл бөгөөд Тайваньд 180-аас дээш хоногоор байх эрхтэй
Дипломат виз
Төлбөргүй виз
Хилээр нэвтрэх хугацаа (визэн дээр VALID UNTIL эсвэл ENTER BEFORE):
гэх бичээс нь уг визийг хэрэглэх хугацааг заана. Жишээ нь: ENTER BEFORE эсвэл VALID UNTIL 1999-4-8 эсвэл 1999 оны 4 сар 8 гэдэг нь энэ өдрөөс хойш уг виз хүчингүйд тооцогдох ба заасан хугацаанаас хойш визийг хэрэглэх боломжгүй.
Оршин суух хугацаа(DURATION OF STAY) :
виз эзэмшигч хилээр орж ирсний 2 дахь өдрөөс эхлэн тооцох ба энэ нь Тайваньд байх хүчинтэй хугацааг заана.
Хүчинтэй хугацаа ихэнхдээ 14, 30, 60, 90 хоног байдаг.Хэрэв ямар нэг тусгай тэмдэглэл зөвшөөрөлгүй 60 хоногийн визтэй бол хугацаа дуусахаас өмнө бусад холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн оршин суугаа газрынхаа харьяа Гадаад иргэн харьяатын газар очиж сунгалт хийлгэх хэрэгтэй.
Оршин суух виз нь нэмэлт сунгалт хийж болдоггүй учир хилээр орж ирснээс хойш 15 хоногийн дотор өөрийн оршин суугаа газрынхаа гадаад харьяатын албанд визээ сунгуулж удаан оршин суух болон олон удаагийн орох-гарахын хүсэлт гаргаж өгөх ба ARC карт буюу удаан оршин суух үнэмлэх авна, түүний хүчинтэй хугацааг тухайн газраас таны нөхцөлд тааруулна олгоно.
Хэлээр нэвтэрч болох тоо :
нэг удагийн , олон удаагийн гэж хоёр ангилдаг.
визний дугаар:
Хилээр нэвтрэх бичиг дээр уг дугаарыг бичих шаардлагатай.

Жич :хилээр нэвтрэгч Тайваньд байх хугацаандаа визний төрлийн дагуу үйл ажиллагааг л хийнэ.
 
Хувцас
Тайвань жилийн дөрвөн улиралтай. Хавар болон зуны улиралд аялахаар ирвэл хэдийгээр цаг агаар нэлээд дулаан байх боловч өдөр болон шөнийн темпратурын зөрүү байдаг учир нимгэн цамц, жакет авч ирээрэй. Харин намар өвлийн улиралд ирвэл дулаанхан гадуур хувцас, ноосон цамц зэрэг зайлшгүй хэрэгтэй.
Хоол хүнс
Тайваньд төрөл бүрийн хямдхан бас амттай хоол зөндөө бий.Тайваний аялал жуулчлалын үзвэрийн газрууд болон ер хаа сайгүй өдөр тутмын хэрэгцээний сүлжээ дэлгүүрүүд хаа сайгүй байх нь танд маш их дөхөм таатай байх болно.

Эх сурвалж :
交通部觀光局網站
 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw