Тайваньчууд хэлний хувьд уламжлалт "Fan Ti Zi" Фантиз буюу ханзны дэлгэрэнгүй бичлэг хэрэглэдэг. Хятад улс нь хялбаршуусан ханз үсэг хэрэглэдэг. Албан ёсны хэл болох Улсын хэл одоогоор Тайваний нийтээрээ хэрэглэх гол хэл нь юм. Үүнээс гадна Минань ба Kэжиа хэлээр яридаг. Мөн засгийн газраас төдийгүй ард иргэд ч Англи хэлийг маш чухалчлан үзэж, түүнчлэн дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө Япон Тайванийг эзлэж байсны нөлөөгөөр ахмад настанууд нь Япон хэлийг нэлээдгүй хэрэглэдэг. Тиймээс Англи, Япон хэлээр ярьж, бичих нь элбэг ба хэл, үсгийн хувьд харь хэлнээс орж ирсэн үг элбэг байх нь цөөнгүйгээс гадна Тайвань болон бусад Хятад хэлээр ярьдаг нутгийнхий хэл нь ч өөр хоорондоо ялгаатай зүйл их байдаг байна.
Мөн өнөөг хүртэл Yuanzhu min (эх үндэстэн) болон тэдний хэл буюу Минань нутгийн аялга болон гадаад хэлийг бүгдийг хэрэглэж байна. Тайваний уугуул буюу Yuanzhu min үндэстэний Gaoshan zu хэлэнд Минань хэл, Kэжиа хэл болон зарим нэгэн газрын нутгийн аялга орно.
БНХАУ болон Тайвань хоёрын хэлний ялга буюу Хоёр эргийн хэлний ялгаа
Тайвань буюу (Хятад Ард Улс)-ын засгийн газраас хэрэгжүүлж байгаа Улсын хэл нь Бээжин аялгад суурилгадсан хэл ч гэсэн Улсын хэл (Guoyu) нь Тайваний нутаг дэвсгэр дээр бие даан 50 гаруй жил хөгжсөн учраас БНХАУ-ын нийтлэг хэл (Путунха)-ээс зарим талаараа ялгаатай байдаг. Тайваний өөрсдийн нутгийн аялгын нөлөөгөөр, хэлний үзүүр эргэж хэлэгддэг дуудлага, мөн "兒話" буюу үгийн төгсгөлд залгагдаж хэлэгддэг "r" Тайваний хятад хэлэнд бараг байхгүй байх жишээтэй.
Үүнээс гадна үгсийн сангийн ялгаа гарч ирдэг. Одоогийн Тайвань хүмүүсийн ярианд хэрэглэгдэж байгаа үгсийн санд уугуул иргэдийн аялга(минань/кэжиа) болон гадаадаас орж ирсэн үг хэллэг элбэгшсэн байна. Мөн хоёр тал засгийн газраа тусгаар болгосон нь, хоорондын харилцаа холбоо багассан зэрэг нь үгсийн сангийн хэрэглэгдэх утгад өөрчлөлт оруулсан юм. Жишээ нь: БНХАУ-д тосон балыг "圓珠筆(yuanzhubi)" гэдэг бол Тайваньд " 原子筆(yuanzibi)" гэж хэлдэг байна. Тийм ч учраас хэл судлаачид Тайвань арлын хятад хэлийг "Тайваний улсын хэл" эсвэл "Тайваний хятад хэл" гэж нэрлэдэг байна.
 
Эх сурвалж:
維基百科
 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw