Хүнсний бүтээгдэхүүн махан, сүүн, үр тарианы гэсэн үндсэн гурван хэсэгт хуваагдана.Хөдөө нутагт ногоо маш бага байх ба ихэнхдээ зэрлэг сонгино, зэрлэг гогод, зэрлэг мөөг гэх мэтийг хүсэндээ хэрэглэнэ.Өглөө болон өдрийн цагт сүүтэй цай болон сүүн сүүн бүтээгдэхүүнээр хооллож оройдоо чанасан мах, бууз банш, гурилтай шөл зэрэг махан хоол иднэ. 。
 
                   
                  
                    
                      
                   
                  
                    Сүүн бүтээгдэхүүнийг дотор нь хүсний болон уух ундааны гэсэн хоёр том хэсэгт хувааж үзэж болно.Хүнсний бүтээгдэхүүнд: шар тос, цагаан тос, өрөм, хурууд болон тараг зэрэг орно. Түүний дотор шар тос, өрөм нь цагаан идээ дундаас үнэр амт, тэжээллэг байдлаараа тэргүүлдэг юм.  
                   
                  
                    Монгол ундаа нь сүүтэй цай, айраг, шимийн архи буюу цагааны архи гэсэн гурван төрөлтэй.Сүүтэй цай: хамгийн гол ундаа өдрийн гурван хоолонд заавал байх зүйл, мөн зочиндоо заавал хийж өгөх ундаа юм.  
                   
                  
                    Үхэр, хонь, тэмээ, адуу, ямаа, тарвага зэргийн махыг монголчууд хүсэндээ хэрэглэдэг.  Махан хоол хийх арга хэд хэд байдаг хамгийн түгээмэл нь бүхэл хоол буюу чанасан мах, хорхого буюу чулуугаар шарсан бүтэн хонь, хонины ууц, өвчүүг тусд нь чанадаг.  
                   
                   
                    
                      
                   
                  
                  
                   
                
 
            
  
            
              
                 
              
              
                 
              
                 
              
                 
              
                 
              
                 
              
                 
              
                 
              
                 
              
                 
              
                
                  
                    
                      
                          
                        Яагаад Тайванийг сонгон суралцах болов?? 
                       
                    
 
                  
                    
                      
                         
                      
                        1.  
                        Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт  
                      
                        2. 
                        Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.   
                      
                        3. 
                        Европ, Америкийн их  дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд   
                      
                        4. 
                        Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал   
                      
                        5. 
                        Амьдралын  тухтай орчин ба  амтат хоол