Улаанбаатар хот
Сүхбаатарын талбай
Хотын төвд орших ба эргэн тойронд нь засгийн газрын ордон, улсын драмын театрь, соёлын төв өргөө, төв шуудан зэрэг барилгатай жанжин Сүхбаатарын дурасгалд зориулсан олон нийтийн талбай юм.
Үндэсний түүхий музей
Сүхбаатарын талбайн баруун хойд хэсэгт орших нийт гурван давхар үзвэрийн танхимтай чулуун зэвсгийн үеийн дурсгалын зүйлээс эхлээд монголын түүх соёлын эд өлгийн 40 (48) гаруй мянган цуглуулгатай энэ музейгээс монголыг түүхийн гол гол хөгжлийн үе шат болон өөр хоорондоо адилгүй үндэстнүүдийн тухай, эртний монголын хүрэл зоос гэх мэт Юань, Мин, Чин улсын үеийн эд өлгийн зүйлс, их монгол улсын үе агуу их Чингис хааны тухай гэх мэт үзвэрүүдтэй.
Долоо хоногийн Даваагаас бусад өдрүүдэд 10:00-17:00 хүртэл ажиллана.
Байгалийн түүхий музей
Сүхбаатарын талбайн баруун хойд хэсэгт байрлах 3 давхар үзэвэрийн танхимтай 7000 жилийн тэртээх үлэг гүрвэлийн чулуужсан яс болон өндөг нь музейн гол үзвэрээс гадна Монголын газар зүй геологи, үндэстэн түүний төрөл, амьд амьтдын чихмэл, ургамалын төрөл зүйл, чулуужсан ургамал, амьтан, ашигт малтмалын дээжис зэрэг сонирхолтой үзвэртэй, таны очих ёстой газрын нэг юм.
Долоо хоногийн Даваа,Мягмараас бусад өдрүүдэд 10:00-16:30 хүртэл ажиллана.
Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей
Анхдугаар богд өндөр гэгээн Занабазар нь олон талын авъяастай хүн байсан бөгөөд тэр дундаа цутгамал бурхан гайхалтай бүтээдэг уран дархан хүн байв.Уг музейд түүний бүтээсэн торгон зураг, шороо зураг зэрэг үзвэрүүд хадагалагдаж байна. Улсын их дэлгүүрийн зүүн хэсэгт байрладаг. Өдөр бүр 09:00-18:00 хүртэл ажиллана. 。
Богд хааны ордон музей
Улаабаатар хотын өмнө хэсэгт орших ба Монголын шашин төрийг хослог баригч 8-р Богд Жибзундамбын өвлийн ордон нь Монголын анхны 2 давхар барилга байв.Музейд маш олон тухайн үеийн торгон зураг, цаасан шуумал, бурхад, шашны түүх урлаг соёлын давтагдашгүй хосгүй үнэт бүтээлүүд хадагалагдаж байгаа бөгөөд үзвэрүүдийн байрлал нь тухайн үеийн хэвээр нь хадгалан үлдээсэн байна. 8-р Богд Жибзундамбын өөрийг нь бүтээсэн бурхан болон түүний хатан Дондогдулам тэдэнд хүргэсэн улс бүрийн бэлэг сэлт, түүний дотор алтан утаст гутал, 80 ширхэг үнэгний арьсаар хийсэн олс, 150 америк тивийн ирвэсний арьсаар хийсэн монгол гэр зэрэг нь хүний нүдийг хужирлэх үзвэр ихтэй.Зуны мөргөлийн сүмүүд нь буддын шашин болон хятад маягийн баригдсан ба ордон бүр нь хоорондоо холбогдох бөгөөд ханан дээр нь төвд, хуучин монгол , манж болон хятад хэлээр сийлбэр хийсэн байдаг.
Чойжин ламын сүм музей
Уг музей нь хэлмэгдүүлэлтийн үед сүйтгэгдээгүй үлдсэн сүмийн нэг бөгөөд одоогоор маш олон Төвдөөс орж ирсэн нэн ховордсон цамын баг, өмсгөл болон танка хадгалагдаж байна.
Гандан тэгчэлин хийд
Улаанбаатар хотын баруун хойд хэсэгт байрлах ба УИД-ээс 20-оод минут явж очино.Урьд өмнө төр шашны төв буюу монголын хамгийн том сүм хийд байсан байна. ..... ба тухайн үеийн өндөр зэрэглэлийн Мин улсын үеийн хэв маягийн том жижиг сүмүүд байгууламж нь үнэхээр үзэмж төгс байв.Шарын шашны лам нар суудаг байсан энэ газар Далай лам хэдэнтээ айлчилж байсан байна.
Зайсан толгой дурсгалын хөшөө
Улаабаатар хотын өмнө байрлах жижиг уулыг хэлэх ба нэрний утга нь тэргүүлэгч сайд, зайсан гэсэн утгатай.1940 оны дэлхийн 2-р дайны үед Монгол,ОХУ-ын цэргийн Японы цэргүүдийг дарсан нь мөн томоохон улсуудын цэргийн уулзалтыг таслан түүхтэй.Эндээс Улаанбаатар хотыг бүхэлд нь харж болох ба энэ нь Богд уулын тусгай хамгаалалттай бүсд оршдог.
Тэрэлж
Улаанбаатар хотоос зүүн тийшээ 50 км-ын зайд орших Тэрэлж үндэсний парк байх ба энд олон тооны гэр баазууд байрлана.Энэд та морь унаж, ууланд авирч, эрүүл агаарт алхан, гол горхины усаар тоглон, хязгааргүй тал нутаг таны алжаалыг тайлна.
 
Эх сурвалж:http://findertour.myweb.hinet.net/mongolian/
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх сайтаас үзнэ үү
Монголын аялал жуулчлалын тусгай бүс
Монголын аялал жуулчлалын бүс нутгийн газрын зураг
Холбооны аялал жуулчлалын сайт- Монголын аялал жуулчлалын үзвэрүүд
Монголын соёлын веб сайт
Уулчдын аялал Wikipedia
Travel to Mongolia
Discover Mongolia
 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw