Сургуулийн нэр
 
國立屏東科技大學
National Pingtung University of Science and Technology
Үндэсний Пин Дун шинжлэх ухаан технологийн их сургууль


http://www.npust.edu.tw/index_en.aspx
 
Сургуулийн танилцуулга
NPUST-ийн боловсролын эцсийн зорилго нь олон улсад өсөлдөх чадвар бүхий мэргэжилтнийг бэлтгэх явдал юм. NPUST нь Тайваньдаа хамгийн томдоо орох цорын ганц гайхамшигтай канпустай. Мөн чадварлаг профессор судалгааны тэргүүлэх хэрэглэгдэхүүнтэй.
Одоогийн байдлаар нийтдээ 27 тэнхим, 32 институтид магистрын хөтөлбөр болон докторын 7 төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг ба 2011 онд далайн амьтан ургамлыг хэвийн нөхцөлд үржүүлэх салбарбн PhD зэрэг ба орчин үеийн хэлний
магистрын хөтөлбөрийг явуулдаг. Эдгээр тэнхмүүд болон төгсгөгч институтиуд нь 5 коллежтой. Үүнд: хөдөө аж ахуй, инженер, хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухаан, болон олон улсын судлал зэрэг орно. NPUST Ази-номхон бүс нутгын хамгийн сайн сургууль болохоор хичээж байгаа. Мөн "Халуун бүсийн хөдөө аж ахуй ба Олон улсын хамтын ажиллагааны Тэнхим"-д хятадаар хичээллэхээс гадна 106 цагийн англи хэлээр явагддаг програмтай ба энэ нь Тайваньд анхных байсан.
NPUST нь 30 гаруй их сургуулиудтай холбоо тогтоон зайны сургалт, багш ба оюутны солилцоо, нөөц бололцоо солилцох, хамтран судалгааг явуулдаг.
 
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Тусгайлан хариуцсан холбогдох байгууллага: Олон улсын хэрэг эрхлэх газрын олон улсын оюутны хэлтэс холбогдох байгууллага: Олон улсын хэрэг эрхлэх газрын олон улсын оюутны хэлтэс
Утас: (08)7740562
Утас:(08)7740208
Эмайл:international@mail.npust.edu.tw
Тус сургууль нь маш олон төрлийн боловсролын газар болон танхим доторх боловсролын туршилтын ангитай бас экологийн цэцэрлэгт хүрээлэн , газар ус байгаль хамгаалах зэрэг
танхимаас гадуурх сургалт явагддаг. Сургуулийн хүрээн дотор номын сан, бассейн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр, ургамалан тэжээлт ховор амьтдын хамгаалах төв, ховордсон ширэнгэн ойн амьтдыг хамгаалах төв, тариалангийн машин хэрэгслийн үзэсгэлэн, ус шороо гадаад орчин хамгаалах, азийн халуун бүсийн жимсний хүрээлэн, ургамлын хүрээлэн, модон материалийн технолгийн галерей, эмийн ургамлын төрлийн цэцэрлэг зэрэгтэй.
Дотуур байр: Тус сургууль нь гадаад оюутнуудад зориулсан дотуур байртай. Үүнд ярилцлагын танхим , интернеттэй , хажуу талын дотуур байр нь хоёр цайны газартай бөгөөд тэр нь дотроо өөрөө өөртөө үйлчлэх цайны газар болон олон төрлийн хоолны газартай мөн сүпермаркеттай. Тэтгэлгийн бүтэц:
Тус сургууль нь гадаад оюутнууд суралцахад зориулсан тэтгэлэгтэй бөгөөд энэ нь сургуульд орох үед өргөдлөө өгж болдог. Сурлагын дүн , сурлагын намтар болон суурь үнэлгээг үндэслэн амьдралын зардал, кредитийн төлбөр, дотуур байрны төлбөр , эсвэл сар бүр мөнгөн тэтгэлэг олгох хэлбэрээр явагддаг. суралцах хугацаанд анхаарах зүйлсийг танилцуулдаг бөгөөд үүнээс гадна тус сургууль гадаад оюутанд тэтгэлэгт хөтөлбөр зарлаж жил бүр тэнцсэн оюутандаа сар бүрийн тэтгэлгийн мөнгө олгохоос гадна өмнөх эсвэл дараагийн семестрын амьдралын зардлыг төлөхөд тусалдаг.
 
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
нэр: Otgontuya Orosoo
Улс: Монгол

E-mail:o.tuya_527@yahoo.com
Таны амар амгаланг айлтгая

Бүхнийг чадагч бурханд болон манай гэр бүлийнхэнд намайг Тайванд сурч амьдарч байх бүхий л хугацаанд минь хамгаалан, чиглүүлж байсанд нь талархаснаа илэрхийлж байна. Мөн DTAIC-д суралцах боломжийг олгосон Пингтуний Шинжлэх ухаан технологийн их сургуулийн тэтгэлэгт талархаж байна. NPUST-д Бизнесийн удирдлагын мастер зэрэгтэй суралцаж төгссөн хоёр жилийн хугацаа надад асар том боломж, ирээдүй нээж өгсөн. DTAIC-н хамт олонд сонирхолтой, мэдлгийн аялал зохион байгуулж байсанд нь талархаж байна. Надад тэдгээр аялалууд үнэхээр таалагдсан. DTAIC-н миний олон найзууд, тэр дундаа Африк, Европ, Латин Америк, Вьетнам, Тайван, Индонез, Непал, Тайландаас ирсэн ангийхан болон нутаг нэгт найз нартаа баярлалаа.. NPUST суралцах бүхий л боломжоор хангасан. Номын сан олон төрлийн номоор хангагдсан. Номын сангийн дотоод орчин суралцахад нэн таатай.
Эцэст нь хэлэхэд, NPUST-ийн бүхий л багш албан хаагчдад намайг мастерийн зэргээ хамгаалж суралцахад туслан, гэртээ байгаа мэт орчныг бүрдүүлж өгсөнд нь талархаж байгаагаа хэлье.
Та бүхнийг хүндэтгэсэн
Отгонтуяа Оросоо
 
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр: Barbara M. N. Yeh
Албан тушаал: Олон улсын хэрэг эрхлэх газар Нб


Хаяг: No. 1, Shuefu Rd., Neipu, Pingtung 91201, Taiwan
Утас: +886-8-7740562
Факс: +886-7740208
E-mail: international@mail.npust.edu.tw
 
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестерын элсэлт: 02/01~04/30
 
■  Гадаад оюутан хүсэлт гаргах вэб сайт(Хүсэлт гаргах дараалал болон нөхцөл зэрэг мэдээлэл тодорхой бий):http://oia.npust.edu.tw/en/International_Application%20

 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw