Сургуулийн нэр
 
國立陽明大學
National Yang Ming University
Үндэсний Ян Миний Их сургууль


www.ym.edu.tw
 
Сургуулийн танилцуулга
Үндэсний Ян-Мин Их сургууль (NYMU) нь 1975 онд байгууллагдсан ба Тайбэй хотын Бэйтуо дүүрэгт байрладаг Тайваний тэргүүлэгч 11 их сургуулиудын нэг юм. 2010 оны "THE-QS World University Rankings of the Times Higher Education Supplement"-аар Үндэсний Ян-Мин Их сургууль нь Тайваний Их сургуулиудаас 4т болон дэлхийд 290-рт (QS Азийн их сургуулиудаас 41-т) шалгарсан.
010 онд нийт оюутан 4,856 суралцаж байгаагаас 2,081 бакалаврт, 1,549 магистрт 1226 нь Ph.Dт суралцаж байна. NYMU-д 6 сургуультай бөгөөд
үүний 5 нь эмчилгээ болон амьдралын шинжлэх ухаантай холбоотой сургуулиуд болох эмчилгээний сургууль, сувилагчийн сургууль, амьд биеийн шинжлэх ухааны сургууль, шүдний эмчийн сургууль, биоанагаахын шинжлэх ухаан ба инженерийн сургууль, мөн нийгмийн шинжлэх ухааны сургууль зэрэг сургуулиуд багтдаг. Хүмүүнлэгийн ба нийгмийн шинжлэх ухааны сургууль нь 2008 онд байгуулагдсан.
Сургуулийн онцгой зүйл
NYMU-нь генийн эмчилгээ, био-мэдээллийн онол, неврологи, биофотоны инженерийн, иш эс, микробиологи болон дархлал судлал зэрэг шинжлэх ухааны судалгаа хөтөлбөрт мэргэшсэн. Одоогийн байдлаар 56 хамтрагч их сургуультай
 
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Гадаад оюутныг сургах өргөн хүрээтэй бодлогын үндсэн дээр хичээлийн жил бүр хамгийн ихдээ 10 гадаад оюутанд тусламжийн мөнгө олгож далайн гаднах сэрүүн бүсийн оюутнуудыг Тайваньд ирж суралцахыг дэмждэг. /Жишээлбэл: найрамдалт улс , хөгжиж буй улс/ 20000 тайвань доллар сар болгон магистр 2 жил Доктор 3 жил Хятад хэлний мэдлэгийг чухалчлан үзэж соёлын арга хэмжээ болон нээлттэй үйл ажиллагаа зохион байгуулж гадаад оюутан болон
Тайвань сурагчдын харилцан үйлдлийг дэмжин гадаад оюутныг Тайваний амьдралд дасгах болон нутгийн оюутнуудад олон төрлийн соёлын таниулдаг.
 
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
нэр: Leo&Zaya
Улс: Монгол

E-mail:miu_leo@yahoo.com

МОНГОЛ ОЮУТНУУД ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ЖИМД НЭГДЭХ
ҮҮД ТАЙВАНИАС ЭХЭЛЖ БАЙНА.

                                                        Тайванийн Үндэсний “Ян Mин”-ийн их                                                          сургуулийн Магистрант Э.Хүдэрбат,                                                                                                                суудлаач Ph.D  Ч.Энхзаяа
Хэдхэн жилийн өмнөхийг эргэн санавал Монголчууд заавал Америк, Герман, Австрали зэрэг өрнөдийн улсуудыг зорьж байж дэлхийн өндөр боловсрол эзэмших тухай хэн хүнгүй ярьдаг байв. Нэг улирлын сургалтын төлбөр доод тал нь таван мянган ам.долларын үнэтэй тэрхүү сургуульд үр хүүхдээ сургах нь тухайн цагт хүмүүсийн бүтэшгүй мөрөөдөл болоод байсан билээ.
Харин өнөөдөр бидний амьдарч буй даяаршлын эрин үед монголчуудын амьдралд ч өнөөх дэлхийн өндөр боловсрол боломжийн өртгөөр нэвтэрч эхэлсэн байна. Энэ үүд хаалга Тайваниас эхэлж байна.
Олон улсад эрүүл мэнд, боловсрол, бизнесийн удирдлагын чиглэлээр шилдэг боловсон хүчний гол "үйлдвэрлэгч" нь Тайвань хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна. Үүнээс гадна тус улс компьютер, техник технологийн чиглэлээр дэлхийн зах зээлд өндөр байр суурь эзэлсэн билээ. Үүний нэгэн гэрч нь болж Тайванийн Үндэсний "Ян Mин" их сургуульд суралцаж яваадаа бид баяртай байдаг.
Хамгийн энгийнээр тайлбарлавал Тайваньд дээр дурдсан мэргэжлүүдийг 50-100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцан эзэмших боломжийг хэн бүхэнд олгодгоороо давуу талтай. Гол шалгуур нь TOEFL-520 онооноос дээш авсан байх шаардлагатай. Англи хэл суралцаж байгаа оюутан залуусын хувьд энэхүү оноо нь "Маш боломжийн" гэсэн үнэлгээнд хамрагддаг юм билээ. Иймээс ч шалгалт өгсөн хүн бүхэн ийм оноог эхний удаадаа аваад гараад ирдэгт нь гайхах зүйлгүй болж байна.
Манай улсаас 2007 он буюу, биднийг анх Тайваньд суралцаж эхлэх үед нутаг нэгт 100 гаруй залуус суралцдаг байлаа. Харин өнөөдрийн байдлаар энэ тоо дөрөв дахин өссөн байна. Зөвхөн монгол гэлтгүй гадаад, дотоодын оюутнуудыг дэлхийд өрсөлдөх боловсрол эзэмшихэд нь Тайванийн Засгийн газраас ийн анхаарч, 100 хувийн тэтгэлгийг санал болгодог нь тухайн улсын боловсролын салбарт төдийгүй хувь хүний насан туршийн амьдралд оруулж байгаа өндөр хувь нэмэр билээ. Үүгээрээ ч олон улсад үлгэр дууриал болоод байна. Зөвхөн магистрт суралцахад 1500-2500 ам.долларын сургалтын төлбөр төлдөг бөгөөд тэтгэлэгтэй нөхцөлд ямар их хувь, завшаан тухайн оюутанд олгогдох нь тодорхой.
Энэ бүх боломжийг олон монгол залуучууд цаашид илүү ихээр мэдэрч, амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж бид хүсдэг.
Учир нь Тайванийн дэлхийд шалгарсан боловсролын тогтолцооны хамгийн энгийн шалгуур ном, сурах бичгээс эхэлдэг. 2007 онд хичээлдээ 2008 оны ном хэрэглэж байсныг бид санадаг. Энэ нь тус улс боловсролын тогтолцоондоо ийнхүү байнга шинэчлэл, шинэлэг байдлыг эрхэмлэж байдгийг харуулж байгаа хэрэг юм. Ийнхүү шинийг нэвтрүүлэхийн зэрэгцээ боловсролыг илүү өндөр төвшинд хадгалах зорилтоо байнга хэрэгжүүлдэг.
Тайвань 23 сая хүн амтай. Тэдний дунд 150 их сургууль үйл ажиллагаа явуулдаг. Харин Монгол Улсын хувьд 300 гаруй их, дээд сургуультай хэр нь гурван сая хүрэхгүй хүн амтай байна. Энэ бүхнээс харахад боловсролын салбар нь өөртөө шилдэг боловсон хүчин бэлтгэн гаргах өндөр шалгуур, хангалттай хөрөнгө оруулалтыг байнга дагуулж байдаг нь амжилтын үндэс биз ээ.
 
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр: Tina Lu
Албан тушаал: Олон улсын хэрэг эрхлэх газар


Веб сайт: www.ym.edu.tw/oia
Утас: +886-2-2826-7000#2244
Факс: +886-2-2823-3887
E-mail: tylu@ym.edu.tw
 
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестерын элсэлт: 12.30 ~04.30
 
■  хүсэлт гаргах вэб сайт:www.ym.edu.tw

 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw