Сургуулийн нэр
 
國立臺灣科技大學
National Taiwan University of Science and Technology
Тайваний үндэсний технологийн сургууль


http://www-e.ntust.edu.tw/front/bin/home.phtml
 
Сургуулийн танилцуулга
Тус сургууль нь 1997 онд их сургууль болсноор инженер, цахилгаан болон компьютерын инженер, удирдлага, дизайн,хүмүүнлэгийн шинжлэх ухаан ба нийгмийн шинжлэх ухаан зэрэг 5 коллежийг ахин зохион байгуулсан.Манай тэнхим нь механикийн инженер, полимер инженер, барилгын инженер, химийн инженер, электроник инженер, цахилгааны инженер, компьютерын шинжлэх ухаан ба мэдээлэл инженер, аж үйлдвэрийн удирдлага, бизнесийн удирдлага, мэдээллийн менежмент,архитектор, үйлдвэрийн ба худалдааны дизайн, болон хавсарсан гадаад хэл зэргийг багтаадаг. Магистраас дээш сургалтанд инженер, автоматжуулалт ба хяналт, материалын шинжлэх ухаан ба технологи, цахилгаан- харааны инженер, удирдлага, санхүү, дизайн, техникийн ба мэргэжлийн боловсрол зэрэг салбар багтна. Үүнээс гадна хүмүүнлэгийн ухааны тэнхим нь хүмүүнлэг нийгмийн шинжлэх ухааны хичээлүүдийг, ерөнхий боловсролын тэнхим нь бүх салбарын оюутнуудад хичээл ордог бөгөөд мэргэжлээс гадуурх салбарт судалгаа шинжилгээ хийх боломжийг бий болгож өгдөг бөгөөд багшийн боловсролын төв нь үндэсний техникийн болон ахлах сургуулиудын багш нарыг сургадаг. 21 сургалтын заах нэгж нь баклавр , магистр , докторын програмыг олгодог.
 
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Тус сургууль одоогоор дэлхий өнцөг булан бүрээс ирсэн 353 гадаад оюутантай. Гадаад оюутан анх Тайваньд ирэхэд нь Тайваний амьдралд хурдан дасгахын тулд тус сургууль англи хэл дээр веб сайт нээж хэлний тал дээр туслалцаа үзүүлэн оршин суух үнэмлэх , дотуур байрны асуудал, соёлын солилцоо гэх зэрэг мэдээллээр тусалж гадаад оюутнуудыг санаа зовох зүйлгүй сурах нөхцлийг хангаж өгдөг. Сурагцагчид Тайваньд байх үед нь тус газраас такси дуудаж өгөх үйлчилгээгээр тусалж мөн сургуулийн нийгмийн багийнхан АIA шинэ оюутныг Тайваньд амьдрахад нь төвхөнүүлж өгдөг. Үүний зэрэгцээ хичээл эхлэх үед шинэ сурагчдад зориулсан уулзалт болж гадаад оюутны гарын авлага тарааж өгөх бөгөөд үүний агуулгад бүртгэл , виз, тэтгэлэг , ойр зуурын мэдээлэл зэргийг багтаасан байдаг. Гадаад оюутнууд гэрээсээ хол суралцаж байгаа болохоор тэдэнд Тайваньд найз нөхөд , халамж анхаарал тавих хүнгүй болох асуудал гаргахгүй тулд сургуулиас анхааран үзэж уулзалт зохион байгуулж англи хэлээр зөвөлгөө өгч зааж сургах үйлчилгээг үзүүлдэг.
 
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
N/A
 
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр: April Huang
Албан тушаал: Олон улсын хэрэг эрхлэх газар


Хаяг: 43, Keelung Rd. Sec. 4, Taipei, Taiwan, 106
Утас: +886-2-2730-1293
Факс: +886-2-2737-6122
E-mail: ywhuang@mail.ntust.edu.tw
 
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестерын элсэлт: 02/01 ~03/31
■ Хаврын семестерын элсэлт: 09/01 ~10/31
 
Гадаад оюутан хүсэлт гаргах вэб сайт(Хүсэлт гаргах дараалал болон нөхцөл зэрэг мэдээлэл ): http://www.admission-e.ntust.edu.tw/front/bin/ptlist,3.phtml
үсэлт гаргах вэб сайт: http://www.admission-e.ntust.edu.tw/front/bin/ptlist,3.phtml

 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw