國立暨南國際大學
Сургуулийн нэр
 
國立臺灣大學
National Taiwan University
Тайваний их сургууль


http://ntu.edu.tw
 
Сургуулийн танилцуулга
Үндэсний Тайваний их сургууль нь Тайваний түүхэнд хамгийн урт удаан түүхийг агуулсан бөгөөд боловсрлын чанараараа дээд зэргийн институтийг төлөөлөн дээд төвшний эрдэм шинжилгээний ажил судалгаа боловсролын хариуцлагыг хариуцаж нийтлэг эрдэм шинжилгээний хэлбэртэй судалгааны үндсэн онол болон судалгааг онцолж эрх чөлөөтэй хэлбэрийн эрдэм шинжилгээний бодлогыг дэмжсэнээрээ хүмүүнлэгийн шинжлэх ухаан, нийгмийн технологи, биологийн технологи , химийн шинжлэх ухаан гэх 4н томоохон салбарын зорилгын
хөгжлийг эхлүүлсэн. Тус сургууль нь Тайбэй болон нийт Тайваний хөгжилд томоохон хувь нэмэр оруулж олон төрлийн салбарт чадвартан бэлтгэж гаргасан. Шанхайн зам тээврийн их сургуулийн дэлхийн их сургуулиудыг жагсаасан жагсаалтанд Тайваний их сургууль Хятадын хоёр арал 3 газраас дэлхийд тэргүүлсэн их сургуулиар шалгарсан. Тайваний их сургууль нь одоогоор 11 сургууль, 54 тэнхим, 103 судалгааны хүрээлэн мөн гарамгай багш , баялаг ном сурах бичиг , судалгааны төв, туршилтын танхим , тоноглол болон програм хангамж зэргээр хангагдсан. Дээрх чухал үзүүлэлтээрээ 3000 гадаад оюутан уг сургуульд ирж зэрэг хамгаалах , сонирхох болон солилцооны оюутан эсвэл судалгаа явуулах зэргээр ирж суралцаж байсан . Үүнд Монгол оюутан тус сургуульд хууль, улс төр , нийтийн эрүүл ахуй зэрэг салбаруудыг онцгойлон сонирхож суралсан.
 
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Тайваний их сургууль нь тус сургуульд зэрэг хамгаалахаар ирсэн гадаад оюутнууддаа тусгайлан хариуцах байгууллага “олон улсын хэрэг эрхлэх газар” нь төрөл бүрийн хэргийг зохицуулахаар байгуулснаас гадна бүх салбар тэнхимд гадаад оюутанд туслах тусгайлан хариуцагч байдаг. Тайваний их сургуулиас гадаад оюутанд өгдөг үйлчилгээнд : сайн дурын ажил, онгоцноос тосох , их сургуулийн баклаврын оюутан хятад хэлний хичээл сурах, анхны жил дотуур байранд өргөдөл гаргах, төрөл бүрийн бичиг баримтанд өргөдөл гаргах мэдээлэл өгөх, шинэ оюутны уулзалт , сургуулийн хүрээнд удирдан зохион байгуулах, гадаад оюутнуудад зориулсан олон нийтийн уулзалт болон төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулах, англи хэл дээр сэтгэл зүйн зөвөлгөө өгөх үйлчилгээ, гадаад оюутан түргэн тусламж үзүүлэх үйлчилгээ зэрэг багтдаг. Гадаад оюутан нийгмийн зөвөлгөө өгөх тал дээр Тайваний их сургууль нь хэсэг монгол оюутнаас бүрдсэн оюутны холбоотой. Энэ холбоо нь Тайваньд ирж суралцаж байгаа Монгол оюутнуудад туслах болон харилцан холбогдож Монгол оюутнуудаа Тайваний их сургуульд . Үүнээс гадна Үндэсний Тайваний их сургуулийн тэтгэлэг , магистрын тэтгэлэг болон магистрын тусламжийн тэтгэлэг зэрэг 3 төрлийн тэтгэлгийн гадаад оюутнууддаа олгодог. Тэтгэлгийн мэдээллийг тус сургуулийн олон улсын хэрэг эрхлэх газрын сайт болох  (http://www.oia.ntu.edu.tw) сайтнаас авна уу → Өргөгдөл гаргагч → Гадаад оюутны өргөдөл → Тэтгэлэг хянах 
 
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
нэр: Enkhuush
Улс: Монгол

E-mail:enkhuush215@hotmail.com
Би Тайваньд

Aнх өөрийгөө гадаадын сургалтын системд боловсруулж эх орондоо хэрэгтэй хүн болох хүсэлдээ хөтлөгдөн хэлийн дээс алхаснаас хойш долоон жил өнгөрчээ. Тайвань гэдэг оронд ирэхэд хүн ам олонтой бужигналдсан их хөлийн газар угтаж авсан билээ. Арлын орон болоод ч тэрүү Монголоос минь цаг уур эрс тэс өөр идэж уух хоол хүнс ни ч бас ялгаатай шинэхэн ирсэн надад нэг бодлын сонин содон нэг бодлын яаж дасна даа гэх айдас төрж байсан. Үүнээс гадна цэлгэр уудам Монголд өссөн надад энэ орон ихэнхдээ уул хаднаас тогтсон бүтэцтэй үзэж харах байгалийн үзэмж тэс өөр болохоор хурдан энэ арлын өөртөө нуусан үзэсгэлэнг нээх нууцхан хүсэл өөрийн эрхгүй төрж байлаа. Ингээд Тайваний үндэсний их сургуульд орж амьдралын минь чухал үе болох оюутан нас маань эхэлсэн. Тайваний үндэсний их сургууль нь улсдаа нэгт ордог төдийгүй дэлхий дахинд нилээд дээргүүр явддаг нэр хүндтэй сургууль билээ. Тийм ч учраас олон орны оюутнууд энэ сургуулийг зорин ирнэ. Их сургуулийн ангийнхаа тайваньчуудтай танилцаж хичээл номоо хамтарч хийхийн хажуугаар сургуулийн олон мянган клубээс тэнхимийнхээ сагсны багийг сонгон орлоо. Сагсны багт 2 жил болж ялж ялагдахын амтыг мэдэрч найз нөхөрлөлийн хүрээгээ улам тэлж билээ. Үүний дараагаар ангийнханыхаа нөлөөгөөр хүмүүнлэгийн ажил хийдэг клубт элсэн орж хүнд баяр хөөр бэлэглэх гэдэг нь өөрт ч бас баяр хөөр авчирдагийг ойлгож өөрийн мэдэлгүйгээр хүмүүнлэгийн ажилдаа дуртай болсон. Энэ хугацаанд анх гадны оронд ирэн дасан зохицохдоо санаа зовж, гэрэвшиж байсан жаахан охин туулсан зүйлийнхээ хэрээр мэдлэг сууж сурсан хичээлийнхээ хэрээр мэдлэгийн хүрээ тэлж, танилцсан хүмүүсийнхээ хэрээр найз нөхөдтэй болсон их сургуулийн мастерийн ангийн оюутан болжээ.
 
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Албан тушаал: Олон улсын хэрэг эрхлэх газар

Хаяг: Room 419, 4F, 2nd Administration Building No. 1, Section 4, Roosevelt Road, Taipei 10617, Taiwan
Утас: +886-33662007#208~212
Факс: +886-2362-0096
E-mail: intstudent@ntu.edu.tw
 
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестрын элсэлт: 01/01~03/15
 

Гадаад оюутан хүсэлт гаргах вэб сайт(Хүсэлт гаргах дараалал болон нөхцөл зэрэг мэдээлэл тодорхой бий): http://www.oia.ntu.edu.twàPerspective Student àInt’ l Degree Student Admission

хүсэлт гаргах вэб сайт:http://www.oia.ntu.edu.tw/foreign/index.php/ 

 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw