Сургуулийн нэр
 
崑山科技大學
Kun Shan University
Кун Шан технологийн их сургууль


http://www.ksu.edu.tw
 
Сургуулийн танилцуулга
Тус сургуулийн олон улсын хэрэг эрхлэх газраас гадаад оюутан сургуульдаа суралцахыг нэмэгдүүлэхийн тулд боловсролын англи орчин бий болгож хичээнгүйлэн зүтгэсний үр дүнд одоогоор олон улсын механик инженерийн магистрын тэнхим, олон улсын механик инженерийн баклаврын тэнхим, үйлдвэрлэлийн удирдлагын институт зэрэг 3 салбарыг англи хэл дээр явуулж байна.
 
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Даяарчлалын чиглэлийн дагуу, 2008 оны 2 сарын 1-д KSU нь олон улсын байгууллагуудтай боловсролын хамтын ажиллагаа явуулах зорилготойгоор “Олон улсын газар”-ыг байгуулсан. Олон улсын оюутнуудыг хөтөлбөртөө татан оролцуулах болон гадаадын их сургуулиудтай харилцан ажиллахыг онцгой анхаардаг. 2010 онд бид Олон улсын хэрэг эрхлэх газрыг шинээр байгуулсан.

Танилцуулга:
Энэ алба нь  “Олон улсын харилцан үйл ажиллагаа” болон “Олон улсын оюутнууд”  гэсэн хоёр үндсэн гол ойлголтыг багтаан үздэг.

Олон улсын харилцан үйл ажиллагаа:
Гадаадын их дээд сургуулиудтай сургалтын гэрээ хэлэлцээр хийх, зочид төлөөлөгчид болон түншлэгч их сургуулиудын үйл ажиллагааг зохион байгуулах, олон улсын хурал зөвлөгөөн , эрдэм шинжилгээний бага хурал явуулах, гадаадын баклаврын хөтөлбөр, Вьетнамын аж үйлдвэрлэл болон хөгжлийн хөтөлбөрийг бий болгох
Олон улсын оюутнууд:
Олон улсын оюутнуудыг элсүүлэх, тэдэнд зөвлөгөө өгөх, оюутан солилцооны хөтөлбөр, давхар зэрэг олгох хөтөлбөр болон сургалт танилцуулах аялал зэргийг зохион байгуулах
KSU Гадаад оюутнуудын тэтгэлэг:
http://www.ksu.edu.tw/cht/unit/D/A/IO/pageDetail/4926/

 
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
Нэр : Minor Lopez
Улс: Belize

E-mail:lopezminor60@yahoo.com
Би Тайваньд ирээд гурван сар болж байгаа бөгөөд энэхүү богино хугацаанд өдөр бүр шинийг суран цагийг гайхалтай өнгөрөөж байгаа гэдгээ хэлмээр байна. Багш нарын багшлах хүсэл эрмэлзлэл , англи хэлээр харилцах чадвар , мэдээллийг оюутнуудад хүргэх байдал зэрэг нь миний бодлоор маш сайн гэж боддог. Энэ нь үнэндээ миний адил гадаад оюутнуудын хүсэж байдаг суралцах орчин юм. Шулуухан хэлэхэд , Тайваний үнэгүй боловсрол нь намайг энд авчирсан. Би энэхүү боломжийг хэзээ ч алдаж чадахгүй- Тайваний ICDF хөтөлбөрт баярласнаа илэрхийлье. Үүнээс гадна нөхөрсөг уур амьсгал бүхий сурах орчин туршлагатай чадварлаг инженерүүдийг бэлтгэдэг.
 
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр: Christina Lee
Албан тушаал: Олон улсын хэрэг эрхлэх хэсэг


Хаяг: No.949, Da-Wan Rd., Yong-Kang District, Tainan City 71003
Утас: +886 2727175 #259
Факс: +886 2059422
E-mail: oiac@mail.ksu.edu.tw
 
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестерын элсэлт: 5/31
 
■  Гадаад оюутан хүсэлт гаргах вэб сайт(Хүсэлт гаргах дараалал болон нөхцөл зэрэг мэдээлэл ):http://www.ksu.edu.tw/eng/unit/D/A/IO/pageDetail/6110/

 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw