Сургуулийн нэр
 
高苑科技大學
Kao Yuan University
Као Юаны их сургууль


http://www.kyu.edu.tw
 
Сургуулийн танилцуулга
Онцгой ангиуд: Хятад хэлний бэлтгэл
A. Бэлтгэл ангийн оюутан
Тус сургуулийн гадаад оюутан: Тухайн сургуульд өргөдөл гарган суралцаж буй гадаад оюутан. Сургуулийн хятад хэлний төвшин тогтоох шалгалтанд оролцсон байх ёстой. Хятад хэлний төвшин тогтоох шалгалтанд тэнцсэн оюутан хятад хэлний бэлтгэл ангийн хичээлд суух эрхтэй.
Хятад хэлний анги: Гадаад оюутан шууд өргөдөл гаргаж тухайн сургуулийн урьдчилсан хятад хэлний ангид хятад хэл судлах боломжтой.
Урьдчилсан нөхцөлт мэргэжлийн анги: гадаад оюутан тус сургуулийн салбар тэнхим бүрт өргөдөл гарган тухайн ангид элсэж болно.
B. Тус сургуулийн хятад хэлний бэлтгэлийн хичээлийн төлөвлөгөө
Бэлтгэл ангийн нэг жилийн төлөвлөгөө
Хичээлийн цагийг тус сургуулийн сургалтын систем агуулга хоёр симестрт багтаан харьцуулан тусгасан
Долоо хоногийн таван өдөр хичээл орох ба өдөр бүр 3 цагийн хичээлтэй
Хэлний бэлтгэлийн сурагчид хятад хэлний хичээлийг үзэж судлаад хятад хэлний шалгалтын дүнгээрээ тус сургуулийн баклаврын зэргийн салбар болгоны сонгосон мэргэжлийнхээ хичээлд дагалдуулан дараах
байдлаар хязгаарлан хичээлээ сонгоно:
      1. Хятад хэлний шалгалтанд тэнцсэн хэлний бэлтгэлийн оюутан мэргэжлийн хичээл           сонгон суралцахын тулд гадаад оюутны сурагчийн үнэмлэхтэйгээ тухайн салбартаа           бүртгүүлсэн байх.
      2. Шууд хэлний бэлтгэлд бүртгүүлсэн оюутан мэргэжлийн хичээл сонгохын тулд           тэнхимээс зөвшөөрөл авна.
      3. Хэлний бэлтгэлийн оюутан эхний семестр хамгийн ихдээ 2 хичээл сонгоно.           Хоёрдугаар семестрт хамгийн ихдээ 4 хичээл сонгоно.
      4. Хичээлийн дүнг голчлон бүртгэх нь гадаад оюутанд албан ёсоор тусгадаг. Бэлтгэл           курсын сурагчдийн сурлагын дүн нь тэнцвэл сертефикат олгож , тэнцээгүй           тохиолдолд суралцсан дүн болон сургах эрхийг олгохгүй.
Мэргэжлийн ангид суралцах өргөдөл гаргасан оюутан мэргэжлийнхээ хичээлийн төлөвлөгөөний дагуу хичээл сонголт явагдана.
 
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Тусгай хариуцсан байгуулга: Олон улсын хэрэг эрхлэх газрын олон улсын оюутны хэрэг эрхлэх хэлтэс Лиа О Ван Лин мөн Монгол оюутнуудыг хариуцан ажилладаг хэлтэс байдаг.
Засаг захиргааны тусламж дэмжлэг: Оюутны хэрэг эрхлэх газраас хичээлээс гадуурх үйл ажиллагааны хэсэг, зөвөлгөө өгөх хэсэг, байрны үйлчилгээ, эрүүл ахуйн хэсэг, зөвөлгөөний төв зэрэг хэсгүүд тусалж дэмждэг.
      1. Хичээлээс гадуурх үйл ажиллагааны           хэсэг: Оюутнуудыг сургуулийн дотоод           нийгмийн үйл ажиллагаа болон           сургуулиас гадуурх төрөл бүрийн үйл           ажиллагаанд оролцоход тусалж           дэмждэг.
          2. Зөвөлгөө өгөх хэсэг: Оюутан хичээлээ таслах болон зарим амьдралын тогтсон               дүрэмжурам болон хичээл таслалтын талаар зөвөлгөө өгөх
          3. Байрны үйлчилгээ: Оюутан сургуулийн дотуур байранд амьдардаг бол анхаарал тавьж               оюутныг сурч амьдрахад тусалдаг.
          4. Эрүүл ахуйн хэсэг: Оюутан бэртэл гэмтэл авахад болон эмнэлгэд үзүүлж эмчилгээ               хийлгэх мөн шинэ оюутан эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах эрүүл ахуйн               дэглэмсахих , үзлэг эмчилгээнд хамруулах болон эрүүл мэндийн боловсрол зэргийг               хариуцдаг.
          5. Зөвөлгөө өгөх төв нь сэтгэл зүйн зөвөлгөө өгдөг.
Тус сургууль нь нийт сургуулийн хэмжээнд 1500 оюутан хүлээн авах чадалтай дотуур байртай. Үүнд нэг хоёрдугаар дотуур байр нь 600 ортой бөгөөд шинэ оюутнуудыг хүлээн авдаг. Шинээр ирж буй Монгол оюутнууд дотуур байранд орох боломжтой. Шинэ сурагчдыг сургуулийн орчинтой танилцуулахын тулд эхний жилдээ дотуур байранд амьдруулах хоёр дахь жилдээ оюутнуудын саналын дагуу дотуур байрны зөвлөл бүртгэж залгуулан дотуур байранд амьрахыг шийдвэрлэдэг бөгөөд эсвэл дотуур байрны зөвлөлөөс тусалж гадуур байр хөлсөлж өгдөг.
 
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
Нэр : Bekhbat Ochgerel
Улс: Монгол

E-mail:b_ochko29@yahoo.com
Тайваньд сурч амьдрахад төрсөн сэтгэгдлүүд
Бид Монголоос наймуулаа Као Юан Технологийн Их сургуульд суралцахаар ирснээс хойш 3 сар болж байна. Анх Тайваньд ирэхэд шинэ соёл, шинэ хүмүүс гээд бүх юм сонин байсан ч энэхүү хугацаанд нэлээдгүй зүйлтэй танилцсан гэж бодож байна. Бидний хоёроос бусад нь өмнө нь Хятад хэл сурч байгаагүй. Тиймээс ч энд ирээд хамгийн түрүүнд тохиолдсон асуудал бол хэлний бэрхшээл. Тайваньчууд их эелдэг, тусч, сайхан сэтгэлтэй хүмүүс. Бид нар яриаг нь ойлгохгүй бол тэд ойлгуулахын тулд удаан, амархан үг хэрэглэж ярьдаг. Нэг жишээ дурдахад: ирснийхээ дараахан бидний гурав нь дэлгүүр хэсч байгаад төөрчихсөн. Яахаа мэдэхгүй гайхаад явж байтал орой болоод машинаа тавьчихаад явж байгаа хоёр хүнтэй таарсан. Тэд буцаж очиж машинаа аваад биднийг сургууль дээр хүргэж өгсөн. Као Юан Технологийн Их сургууль боловсролтой чадварлаг багш, ажилчидтай. Тэд үргэлж бидэнд зааж сургаж ойлгуулахын төлөө байдаг. Зөвхөн сургалт хичээл дээр анхаарах биш, энд амьдрахад бидэнд тулгарч байгаа асуудлуудад ч давхар анхаардаг.
Харин хамгийн хүндрэлтэй санагдсан хоёр зүйл гэвэл: нэгдүгээрт Тайваньчууд ялангуяа оюутнууд бараг бүгд биднээс " Та нар хичээлдээ мориор явдаг уу, Биеэ яаж угаадаг вэ" гэх мэтчилэнгээр асуудаг. Бид нар Тайвань оюутнууд яагаад дэлхийн талаар, бусад улс орнуудын талаар ийм бага мэддэг юм бол, ялангуяа Монголын талаар яагаад ийм буруу ойлголттой юм бол, Монгол гэхээр яагаад заавал хөдөө хээр, морь төсөөлдөг юм бол, Тайваньтай л адилхан хоттой бол хоттой, хөдөөтэй бол хөдөөтэй гэж яагаад мэддэггүй юм бол гэж их гайхдаг.
 
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр: Hsin-Rong Wu
Албан тушаал: Олон улсын хэрэг эрхлэх газрын хятад хэлний төвийн эрхлэгч


Хаяг: No.1821,Jhongshan Rd., Lujhu Township, Kaohsiung County 821,Taiwan(R.O.C)
Утас: +886-7-6077916
Факс: +886-7-6077917
E-mail: t00266@cc.kyu.edu.tw
 
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестерын элсэлт: 02/01~05/15
 
■  Гадаад оюутан хүсэлт гаргах вэб сайт(Хүсэлт гаргах дараалал болон нөхцөл зэрэг мэдээлэл ):www.oia.kyu.edu.tw

 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw