Сургуулийн нэр
 
國立中興大學
National Chung Hsing University
Үндэсний Жун Син Их сургууль


http://www.nchu.edu.tw
 
Сургуулийн танилцуулга
Үндэсний Жун Син их сургууль нь 7 сургууль, 4 туршилтын ой, 2 туршилтын тариалангийн талбай, тусгай сургуулиадтай 1000 орчим багш ажилтан, 17500 гаруй оюутантай Тайваний Үндэсний Их сургуулийн судалгааны төв их сургууль юм. Тус сургууль нь тариалан болон байгалийн нөөцийн сургууль, нийгмийн сургууль , инженерийн сургууль, биологийн шинжлэх ухааны сургууль, малын эмнэлгийн сургууль, хэл соёлын сургууль, нийгмийн шинжлэх ухаан болон удирдлагын сургууль зэрэг нийт 7 сургуультай бөгөөд
эдгээрээс баклавр , магистр, докторын зэргийг сонгон суралцаж болно. Үүнээс гадна бүх хичээл англи дээр явагдах олон улсын газар тариалангийн магистрын зэрэг олгох хөтөлбөр, биологийн газар тариалангийн шинжлэх ухааны анги болон олон улсын аж үйлдвэрийн баклаврын зэрэг олгох ангиудтай. Америкийн шинжлэх ухааны мэдээллийн судалгааны төвийн статистик судалгаагаар тус сургуулийн багш оюутнуудын гаргасан хими , амьтан ургамал судлал, газар тариалан болон хүнс, материалын шинжлэх ухаан инженер зэрэг салбарын олон улсын эрдэм шинжилгээний ажлын тоогоороо дэлхийн хэмжээнд 500н томоохон бүтээлд шалгарсан. Тус сургууль ойрын жилүүдэд 1200 гаруй эрдэм шинжилгээний ажил гаргаж газар тариалангийн шинжлэх ухааны салбарын чиглэлээр Journal of Agricultural and Food Chemistry д хэвлэгдсэнээрээ дэлхийд нэгдүгээрт , эрдэм шинжилгээний ажиллын тоогоороо зургаадугаарт орсон. Тус сургууль биотехнологи болон технологийн тогтвортой хөгжлийн салбарт төвлөрч ажилладаг ба бусад сургуулиудтай эрдэм шинжилгээ судалгааны холбоо тогтоон үйлдвэрлэл сургуулийн хамтын ажиллагааг дэмжин ажилладаг.
 
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Тус сургууль гадаад оюутныг хариуцах байгууллага (Олон улсын хэрэг эрлэх газрын гадаад оюутны хэсэг ) байгуулж гадаад оюутан элсүүлэх , тэтгэлгийн өргөдөл, эрүүл мэндийн даатгал , виз зэргийг хариуцан ажиллаж байна. Сурагчийн амьдралын ачаалал , олон улсын хүмүүстэй харилцах харилцаанд туслах, өөрийгөө нээх зэрэгтэй холбоотой зөвөлгөө өгөх төв нээн ажиллуулдаг ба энэ нь оюутнуудад сэтгэл зүйн зөвөлгөө өгдөг. Үүнээс гадна дотуур байрыг хариуцсан хэсгээс сурагчийн аюулгүй байдал, тав тухтай амьдрах орчин зэрэгтэй байдлыг хариуцан ажилдаг бол эрүүл мэндийн хэсэг нь эрүүл ахуй, эрүүл мэндийн зөвөлгөө , гэмтэл осолын үед түргэн тусламж үзүүлэх байдлыг хариуцан ажилладаг.

Олон улсын хэрэг эрхлэх газрын гадаад оюутны веб сайт:
http://www.oia.nchu.edu.tw/index_en.php
Зөвөлгөө өгөх төвийн веб сайт:
http://www.osa.nchu.edu.tw/counsel/english/
Дотуур байр хариуцсан хэлтсийн веб сайт:
http://www.osa.nchu.edu.tw/dorm/Englishpage.htm
Эрүүл ахуйн хэлтсийн веб сайт: http://www.osa.nchu.edu.tw/osa/english/OSAenglish/home.html
 
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
нэр: Bayanmunkh Baatar
Улс: Монгол

E-mail:b_bayanmunkh@yahoo.com
Welcome to the National Chung Hsing University (NCHU) NCHU бол Тайваны томоохон их сургуулуудын нэг бөгөөд Хөдөө аж ахуй, биотехнологи, нанотехнолги, биологи, хими зэрэг шинжлэх ухааны олон салбарт гадаад оюутан суралцуулж чанартай боловсрол эзэмшүүлдэг. Харилцаа холбоо, нийтийн тээвэр, эмнэлэг даатгал, оюутаны байр зэрэг нь маш сайн бөгөөд гадаад оюутнууд суралцах аюулгуй таатай нөхцөл бүрдүүлж өгсөн.
 
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр :Meng-Chun Lin, Alice Fang
Албан тушаал: Зөвлөгч/ Олон улсын хэрэг эрхлэх газар


Хаяг : 250 Kuo-Kuang Rd., Taichung, 402 Taiwan, R.O.C .
Утас: 886-4-22840206 ext 23 or 24
Факс: 886-4-22857313
E-mail: lin@nchu.edu.tw / alicefang@nchu.edu.tw
 
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ 秋季班:Намрын семестерын элсэлт: 2/1~3/31
 
■  Гадаад оюутан хүсэлт гаргах вэб сайт(Хүсэлт гаргах дараалал болон нөхцөл зэрэг мэдээлэл ):http://www.oia.nchu.edu.tw/english/03_exchange/01_exchange.php?MID=4&SID=29
■  хүсэлт гаргах вэб сайт:http://www.oia.nchu.edu.tw/english/03_exchange/01_exchange.php?MID=4&SID=29

 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw