國立暨南國際大學
Сургуулийн нэр
 
國立暨南國際大學
National Chi Nan University
Yндэсний Зи Наний их сургууль


http://www.ncnu.edu.tw/ncnuweb/
 
Сургуулийн танилцуулга
Үндэсний Зи Нань олон улсын их сургууль нь хүмүүнлэгийн сургууль , олон улсын сургууль , технологийн сургууль , боловсролын сургуулиуддаа 17 баклавр ,24 магистр , 14 докторын ангитай. Өөрсдийн гэсэн оюутан бэлтгэх тусгай бодлого, нээлттэй, дулаан уур амьсгалтай бөгөөд эрч хүчийг бий болгодог, үргэлж төрөл бүрийн сэдэвтэй уралдаан тэмцээн , өвөрмөц сонирхолтой спортын тэмцээнүүдийг явуулж их сургуулийн бүхий л үйл ажиллагааг дэмждэг. Оюутны зан суртахууны төлөвшил , мэдлэг эзэмших, спортын үйл ажиллагаа болон нийгмийн үйлчилгээ бүгдийг оюутнуудад олгоход чухалчилдаг. Үүнчлэн сурагчдийнхаа олон улсын мэдлэгийг өргөжүүлэхийн тулд бүх талаас суралцах орчныг бүрдүүлээд зогсохгүй гадаад хэлний чадварыг дээшлүүлэн олон улсад өрсөлдөх чадвартай болгодог.
 
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
&Тус сургууль нь боловсон хүчний боловсролыг бэхжүүлэхийн төлөө боловсролын чадварыг нэмэгдүүлж, орон нутгийг хөгжлийг тогтворжуулан, олон улсын сургуулийн солилцоог хөгжүүлэх зорилтыг баримтлан ажилладаг. Ирээдүйгээ чухалчлан олон улсын үзэл хандлагыг үндэслэн, шинжлэх ухаан болон хүмүүнлэгийг хослуулан , хятадын соёл боловсролын 3 онолоор дэлгэрүүлж улсдаа болон дэлхийд өндөр төвшний боловсон хүчнийг бэлтгэх чиг хандлагыг баримталдаг. Тус сургууль нь амьдрах баталгаатай байр /магистрын оюутан 2 хүний өрөөнд/ аар төгстөл нь хангаж гадаад оюутнуудад нийтээрээ оршин суух болон визийн сунгалтыг хийж өгдөг. Шинэ оюутнуудад зориулж хичээл эхлэхийн өмнө танилцах уулзалт болон гадаад оюутны гарын авлага тарааж өгч
суралцах хугацаанд анхаарах зүйлсийг танилцуулдаг бөгөөд үүнээс гадна тус сургууль гадаад оюутанд тэтгэлэгт хөтөлбөр зарлаж жил бүр тэнцсэн оюутандаа сар бүрийн тэтгэлгийн мөнгө олгохоос гадна өмнөх эсвэл дараагийн семестрын амьдралын зардлыг төлөхөд тусалдаг.
   
Тодруулбал шинэ гадаад оюутны танилцуулга болон зөвлөгөөний өдөрлөг зохиох
Гадаад оюутан хилээс гарах зэрэг асуудлыг гүйцэтгэх ,
Гадаад оюутны сурлага дадлагажуулах хэргийг гүйцэтгэх ,
Гадаад оюутны эрүүл мэндийн даатгалийг шийдвэрлэх ,
Гадаад оюутны тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэх
Гадаад оюутан ажиллах талаар шийдвэрлэх
Баяр , уулзалт , үйл ажиллагааг шийдвэрлэх
 
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
нэр: Ts. Ankhtuya
Улс: Монгол

E-mail:s99212912@ncnu.edu.tw
Chi-Nan сургуулийн сургалтын чанар болон сургалтын орчин нь олон улсын стандартат нийцсэн чанартайгаас гадна оюутан нэг бүрд бие дааж сурах, судалгаа хийх чадварыг төлөвшүүлдэгээрээ сайн талтай. Хамгийн гол шаардлага нь англи болон хятад хэлний төвшин сайн байх хэрэгтэй бөгөөд хичээлд шаардлагатай материалууд ихэвчлэн англи хэл дээр харин хичээл хятад хэл дээр явагддаг. Гадаад оюутан нэг бүрд хэрэгцээтэй мэдээлэл, сургуулийн анги тэнхим, дотуур байр, бусад шаардлагатай зүйлсийг сайн бүрдүүлж, сурах тухтай орчинг хангаж өгсөн сургууль юм.

нэр: Tsolmongerel
Улс: Монгол

E-mail:ts_mama_422@hotmail.com
Minii neriiig Tsolmongerel gedeg . Ji Nan ii ih surguulid bolobsroliin bodlogo bolood zasag zahirgaa gsn chigleleer mastert 2 dahi jildee suraltsaj bna . Manai surguuli Taiwanii us agaaraaraa hamgiin tsever tungalag baigaliin uzesgelent gazar orshdog bolhoor , surch bolovsron hicheel nom hiiihed hamgiiin tohiromjtoi . Ji Nan ih surguuliin davuu tal ni gadaad oyutanuudiinhaa shaardlagad niitsuulen hicheel nom hyatad helend ni tuslah unegui tutor gargaj ugduguuruu hamgiiin ontslogtoigoos gadna , gadaad oyutanuuddaa zoriulsan ( biiren bichleg, siilber , zurag ..) soyliin hicheeluudiig hicheelees gaduurah chuluut tsagaar oruulj ugduguuruu mun davuu taltai . Bi ene surguulid irseneeree olon ornii naizuudtai bolj , ih zuiliig surch medsen bolhoor surguulidaa mash ih hairtai .
 
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр: Hsu, Min-ching
Өргөдөл хариуцсан хэсэг НБ


Хаяг : No.1, University Rd, Puli, Nantou County, 54561 Taiwan ( R.O.C. )
Утас : +886-49-2910960-2232
Факс : +886-49-2911182
E-mail: mchsu@ncnu.edu.tw
 
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестерын элсэлт: 02/01~04/30
 
■  Гадаад оюутан хүсэлт гаргах вэб сайт(Хүсэлт гаргах дараалал болон нөхцөл зэрэг мэдээлэл ):http://www.rnd.ncnu.edu.tw/foreign_student/

 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw