小可 Miss Arya Kherlenchimeg
Сайн байцгаана уу Монгол Оюутан Залуусаа!
Намайг А.Хэрлэнчимэг гэдэг,Та бүхэнтэйгээ алс холын арлын Тайвань орноос,  тэр тусмаа Mingchuan Их  Сургуулийнхаа энэхүү сонингоор дамжуулан мэндчилж байгаадаа таатай байна. Анх би 2008-02-17 нд Тайвань Улсад ирж Mingchuan Их Сургуулийн Хятад хэлний  ангид Мастэрын зэрэг горилон суралцах болсноос хойш өдгөө нэг жил өнгөрчээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд  өдөр бүр сургуультайгаа танилцилцаад ч дуусаагүй л явж байна гэж хэлмээр санагдаж байна учир нь 50 гаруй жилийн түүхтэй  Mingchuan-ий Их Сургууль нь оюутнуудынхаа төлөө ямар их зүйлийг хийдэг болохыг өдөр бүр бүхий л зүйлээс нь олж харсаар ирлээ.Тийм болохоор би энэ сургуульд суралцаж байгаадаа сэтгэл хангалуун баяртай байдаг.


 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw