阿魯娜
Ариунаа: "Минчуан"-ий их сургуулийн Хятад хэлний тэнхимийн Мастерийн оюутан

Сайн байна уу, Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.Би Тайваний Тао юань хотын Мин Чуаний Их Сургуульд сурдаг.Манай сургууль уулын орой дээр байрлах бөгөөд цэнгэг агаар, мөнх ногоон цэцэгт моддоор хүрээлүүлсэн байдаг.Оюутны хотгондоо хичээлийн таван байр, оюутны гурван дотуур байртай.Эдгээрээс гадна иж бүрэн спортын хоёр ордон, биеийн тамирын гурван талбай, гурван хоолны газар мөн урлагын зал , номын сан, дэлгүүр, бие даан хичээл хийх өрөөнүүдтэй .

Хичээлийн танхим бүрт багшийн интернэтэд холбогдсон компютер , прожектор, цагаан самбар мөн микрафон байдаг бөгөөд энэ нь оюутанд хичээл ойлгох , хичээлд идэвхитэй оролцоход маш тус болдог. Эдгээр анги дотрох тоноглолыг зөвхөн багш нарт зориулсан гэж бас ойлгож болохгүй.Хичээлийн явцад оюутнуудад өөрийн биеэр илтгэл, танилцуулга тавих үе гардаг ба энэ тохиолдолд бид эдгээрийг ашиглан өөрсдийн илтгэлээ амжилттай тавьж чаддаг.

Манай сургуулийн багш нар мэдлэг боловсрол өндөр, оюутнуудын хүсэл сонирхолыг харгалзан хичээлийг удирдан явуулж чаддаг. Сургуулийн багш ажилчид бүгд бидэнд элэгсэг дотно, найрсаг ханддаг учир ямар нэг сэтгэл хангалуун бус явдал бидэнд байдаггүй.





Мин Чуаний Их Сургууль бол жинхэн суряа , өөрийгөө хөгжүүлэе гэсэн хүн бүрт маш сайн орчныг бүрдүүлж өгсөн сургууль гэж би боддог. Учир нь хичээлийн цагийг багш нар маш үр дүнтэй өнгөрүүлж, хичээлийн бус цагаар оюутнууд сонирхлын дагуу элдэв янзын дугуйланд хамрагдаж, аялал зугаалгаар явж өөрийгөө хөгжүүлэх бүрэн бололцоотой байдаг. Үүнээс гадна сургуулийн орчинд тамхи , согтууруулах ундаа огт зардаггүй. Энэ нь бидний эрүүл энх сурч боловсорход маш тустай нэг хэлбэр юм.
 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw